Төмөр замын тээврийг зогсоонтой холбоотойгоор Боомтын зөвлөл хуралдана


Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гарсан талаар мэдээлэл гараад буй. Ингэхдээ төмөр замаар нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг нурмаг ачааг хүлээж авахгүй байхаар тогтож, зөвхөн контейнэр хүлээж авна гэсэн аж.
Тэгвэл энэ талаар ЗТХЯ-аас тодруулахад "Эрээний боомтын төмөр замын тээврийг зогсоосонтой холбогдуулан Ерөнхий сайдтай яг одоо холбогдох албаныхан уулзаж байна. Үргэлжлүүлэн 14 цагаас Боомтын зөвлөл хуралдсаны дараагаар тус асуудалтай холбоотой албан мэдээллийг хүргэнэ" хэмээн мэдэгдлээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ