Эрээн - Замын-Үүдээр чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх ажлыг хойшлуулжээ


БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг ковидын халдвар дамжих нөхцлийг бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон. Тус шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа барааг зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрсэн. Монголын тал Замын Үүд боомтод чингэлэг байрлуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлж, дотооддоо туршилт, тохиргоо хийж дуусаад 0 цэг дээр ачаа нэвтрүүлэх, чингэлэг тээвэр солилцох туршилтыг энэ сарын 3-нд хийсэн юм.
Улмаар арванхоёрдугаар сарын 5-наас чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр тохиролцсон талууд тохиролцсон ч одоогоор уг ажил эхлээгүй байна. Энэ талаар Шадар сайд С.Амарсайханаас тодруулахад "Хятадын талд халдвар гарсан учир хилийн боомтыг хааж, дахин нээх асуудлыг хоёр талаас ярилцаж тохиролцсон. Чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр хоёр тал бэлтгэлээ хангаж, хилийн зурвас дээр ачаа солилцохоор болсон ч Хятадын талаас манай бэлэн байдлыг газар дээр нь ирж үзэх шаардлага тавьсан тул тээвэрлэлт тодорхой хугацаагаар хойшилж байна. Уг нь энэ сарын 5-ны өдөр нээх бүрэн боломжтой байсан. ГХЯ, ЗТЯ энэ чиглэлд холбогдох байгууллагуудтай холбогдон аль болох хурдан нээх тал дээр ажиллаж байна. Харамсалтай нь биднээс шалтгаалах зүйл бага байна" гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ