"Гашуун сухайт боомтын нөхцөл байдал хүндхэн байна"


Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гашуун сухайт боомтын нөхцөл байдал хүндхэн байна. Ганц мод боомт дээр жолооч нар Ковид19-ийн шинжилгээ өгдөг. Сүүлийн хоёр удаагийн шинжилгээгээр гурав, гурван жолоочийн хариу эерэг гарсан. Өмнө нь гурван жолоочоос халдвар илрэхэд 500-600 машин гарч байсныг 100-200 болгож бууруулсан. Уржигдар үүссэн нөхцөл байдлаас хамаараад айлын талаас ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна. Тиймээс хил гааль дээр ажиллаж байгаа хүмүүс вакцины гуравдугаар тундаа хамрагдах шаардлагатай байна. Тэгэхгүй бол цаашдаа зам мухардаж мэдэхээр байна" гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ