Цагаан хад хөгжлийн гарц ТТБ- аас Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Хайрхан баг Цагаан хадны чиглэлд зорчихдоо орон нутгийн чанартай шороон замаар зорчихгүй байхыг хүнд даацын тээврийн хэрэгслийн нийт жолооч нарт хандан уриаллаа. Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нар орон нутгийн замаар дайран өнгөрөхдөө маршрутын бус замаар зорчиж олон салаа зам гаргаж байгаа нь хөрсөнд ихээхэн хэмжээний хохирол учруулж буйг уриалгад сануулсан байна. Тиймээс жолооч нарыг тухайн орон нутгийн замаар дайран өнгөрөхдөө зөвхөн төв зам бүхий батлагдсан замаар маршрутын дагуу зорчихыг зөвлөсөн юм. Хэрэв төрийн байгууллагаас тавьж буй зөвлөмж, шаардлагыг зөрчиж хориглосон маршрутаар зорчсон тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцож ажиллахыг анхааруулжээ.