Шивээхүрэнгийн авто зам дээр 800 гаруй машины цуваа үүсчээ


Цар тахлын халдварын улмаас Гурвантэс суманд тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг зогсоосон ч энэ сарын 3-наас эхлэн нүүрс тээвэрлэсэн цөөн тооны машиныг нэвтрүүлж буй юм байна. Жолооч нар PCR шинжилгээ өгч, хариу нь гармагц тээврийн хэрэгсэлтэйгээ Хятадын хилийн боомтоор нэвтрэх зарчмаар Монголын нүүрсний экспорт үргэлжилж байгаа ажээ. Ийнхүү нэвтрэлт удааширсны улмаас тус боомтын авто зам дээр 800 гаруй машины цуваа үүссэн байна.
Шивээхүрэн дэх Гаалийн газраас мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 5-ны өдөр тус боомтоор 88 машин нэвтэрсэн бол өчигдөр (2021.04.06)-ийн байдлаар 91 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Шивээхүрэн боомт, нүүрс тээврийн автозамыг бүрэн хэмжээнд ариутгаж, боомтын ажилтнууд, нүүрс тээврийн жолооч, уурхайн бүсийн ажилтнуудад Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунг хийж дуусчээ. Цаашид бүсийн хэмжээнд халдвар гарахгүй, нөхцөл байдал тогтворжсон тохиолдолд Хятадын талаас нүүрс татан авалтыг нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж:News.mnскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ