Замын-Үүдийн хилийн боомтыг шат дараатай нээх асуудлыг УОК-т уламжилна


Энэ сарын 7-ноос Замын-Үүдийн хилийн боомтыг шат дараатай нээх асуудлыг цааш нь УОК-т уламжлахаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг илэрхийлжээ. Өнгөрсөн хугацаанд тэрээр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай Монгол Улсын Засгийн газрын уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэх таатай орчин, боломжийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол экспорт хөтөлбөр болон бусад бодлого, зохицуулалтыг бодитоор ажил хэрэг болгох, үр дүнд хүргэхэд амжилттай хамтран ажилласан болохыг тэмдэглэв.

Сайд Б.Батцэцэг COVID-19 цар тахлаас эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээн идэвхжүүлж, Хөххотод байгуулж буй Монголын бараа бүтээгдэхүүний дэлгүүр болон цахим борлуулалтын төвд тодорхой дэмжлэг олгох, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, зохицуулалтыг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллага болох ГХЯ, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой болж төлөөллийг хэрэгжүүлдэг гол байгууллага болох МҮХАҮТ хооронд хамтын ажиллагаагаа улам нягтруулан өргөжүүлэхээр тохиролцсон байна. Засгийн газраас коронавирустэй тэмцэхдээ аль болох хатуу хөл хорио тогтоож, бизнесийн ажлыг зогсоохгүй бодлого баримталж, арга хэмжээ авч хэрэгжүүлж буйд аж ахуйн нэгж байгууллагууд талархаж байгааг илэрхийлээд, хилийн боомтод үүсээд буй нөхцөл байдалд УОК-оос нааштай шийдвэр гаргахад анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ