“Орон тооны бус” зөвлөх чинь “Боомтын бодлого”-ыг чинь үймүүлээд байна, Ерөнхий сайд аа!

“Орон тооны бус” зөвлөх чинь “Боомтын бодлого”-ыг чинь үймүүлээд байна, Ерөнхий сайд аа!

 

-Шударга ёсны төлөө гэдэг Л.Оюун-Эрдэнэ сайд хоёрын хоёр сан тоносон хүнээр юу зөвлүүлэх гэсэн юм бол? -

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд саяхан л ЖДҮХС-гаас авсан хөнгөлөлттэй зээлээ өөрийн ББСБ руугаа оруулан бусдад өндөр хүүтэй мөнгө зээлэн хөлжиж байсан нь тогтоогдсон. Түүнийг “шударга ёс”-чин У.Хүрэлсүх нь хариуцлага хүлээлгэж хөөх болов уу гэтэл харин ч Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид дэд захирлаар ажиллах болсон. Гэтэл өнөөдөр хамгийн их шударга ёсыг тунхаглагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх болсон гэнэ.

 Яагаад энэ “ЖДҮ”-чиндээ хариуцлага тооцох байтугай өндөр албан тушаалд томилоод байдаг юм бэ. Завшсан хөрөнгийнх нь хэмжээ багадаад байдаг юм уу? Тэгвэл зөвхөн ЖДҮХС-д “гар дүрээгүй”-г сануулъя. Түүний самарсан дараагийн зээл нь Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сан. Энэ санг анх Дэлхийн банк, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 2002 онд байгуулсан байдаг. Хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ хязгаарлагдмал газруудад оршин сууж буй иргэдийг тогтвортой санхүүгийн үйлчилгээнд хамруулан улмаар хүрээг нь өргөтгөж, тэдэнд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий Бичил санхүүгийн хөгжлийн сан манай улсад байгуулагдаад 18 жил болж байна. Энэ сангаас бичил санхүүгийн хөгжлийг дэмжих зорилгоор арилжааны банкуудад гурван тэрбум, банк бус санхүүгийн байгууллагууллагад нэг тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэйгээр /сүүлд нэмэгдсэнээр/ олгодог байсан юм билээ. МАН-ын олон ч “ББСБ-тай, ломбардтай нууц ноёнтнууд энэ сангаар VIP үйлчлүүлсэн дээ. Л.Энхболд тэдний л нэг. Гэм нь шаардлага хангаагүй байсан ч утсаар ярьж дарамталж байгаад авчихдаг байсан ноён зан түүнд ч байв. Л.Энхболдын хувьд одоо ч түүний ХОМ-т бичээстэй “Ирээдүй Инвест” ББСБ тус сангаас удаа дараа зээл олгогдож, төлөгдсөн байдаг. Хамгийн сүүлд 2016 оны сүүлчээр 400 сая төгрөгийн зээл авсан байдгаас Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сан татан буугдсан 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар 240 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйгээр уг сан Сангийн яамны мэдэлд шилжсэн байдаг. Төлөгдөж байгаа гэж найдъя. Сонирхолтой нь “Ирээдүй инвест” ББСБ-д хувь нийлүүлэгчдийн бүртгэлд Л.Энхболдоос гадна “Тэмүүжин хүнс” ХХК гэж бүртгэсэн байдаг. Харин “Тэмүүжин хүнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Shih Pei Chih гэж бүртгэгджээ. Ийм овсгоотой, омогтой, үүгээрээ л “төр бизнес хийдэг” ухаанаас хожиж яваа нэгэн бол Л.Энхболд билээ. Мөн түүний төрсөн ах Л.Нэргүй эдүгээ Татварын ерөнхий газарт Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил биш гэж үү хэмээн хэвлэлээр удаа дараа бичиж байв.

 Л.Энхболд ЖДҮХС-ээс гурван удаа нийт 3.2 тэрбум төгрөгийн зээл авч өрөө дарж, амин хувьдаа зориулан, бусдад ББСБ-аараа дамжуулан өндөр хүүтэй зээлүүлж, мөнгө хүүлсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдчихоод байхдаа “Би Тавантолгойн нүүрсний хулгайн хэргийг илчлээд баларч явна. Энэ төр шударга хүнд халтай юм байна. Эцэст нь өөрөө шоронд орох нь” гээд “гүрийж” үзсэн.

Магадгүй үүнийгээ хэлж тойрогтоо хөл тавьдаг, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэдэг бараг “гуйлгачин” маягийн албан тушаалаар халхавчилж хүний нүүр хардаг биз ээ. Түүнээс биш тэр “завшигч”-аар зөвлүүлэх ажил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баймааргүй л юм гээд гайхаж байтал өөр нэг сэжүүр гарч ирлээ. Гэтэл зүгээр ч нэг “орон тооны бус зөвлөх” нэр зүүгээгүй бололтой. Сонгогдож байсан нутагтаа очиж, нутгийн ард олны санаа бодлыг үймүүлж, хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр баталгаажсан, УИХ, Засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу явагдаж буй бүтээн байгуулалтын ажил, шинэ сэргэлтийн бодлогод саад хийгээд яваа нь дэндүү хорлонтой.  Түүний гүжирдлэг, гүтгэлэг, популизмаас болж орон нутгийн Тавантолгой ХК өчнөөн тэрбумын алдагдал хүлээсэн байдаг. Уурхай зогссоноос болоод олон тэрбумын алдагдал хүлээхэд тухайн орон нутаг болон улсын төсөв л хорогдож хохирдогийг хууль тогтоох танхимд дөрвөн жил суухдаа тэр ойлгоогүй гэж үү?

Түүнийг “Нүүрсний хулгай, 3000 машин нүүрс ачаад Хятад, Монголын хилээр гараад явчихсан” гэж нэг хашгирахад л аймгийнх нь төсөвт ногдол ашиг хэлбэрээр орж байсан орон нутгийн Тавантолгойн уурхайн 70 тэрбум төгрөг хэдээр хоргодсон байх вэ, тэр нь түүний гүтгэлгийн хор нөлөөний хэмжээ байж таарна. Дээр нь түүний гүтгэлгийн мөрөөр АТГ, хууль хяналт, татвар, хил гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгалт хийгээд “Энэ бол эрүүгийн шинжтэй гэмт хэрэг биш” гэдгийг нь тогтоочихсон. Гэтэл одоо “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэж буй “Боомтуудын сэргэлт”-ийг сэм эсэргүүцсэн үйлдэл зохион байгуулах болсон талаар орон нутгаас мэдээлэл баримтууд илгээх боллоо.

http://hardnews.mn/21525/

 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ