Зах, худалдааны төв чиглэсэн түгжрэл үүсчээ


Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасны дагуу өнөө өглөөнөөс (2021.04.09) хүнсний томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн замын хөдөлгөөнд түгжрэл үүсчээ.
Тодруулбал, “Хүчит шонхор” худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрч, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал их байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Цагдаагийн албанаас өнөө өглөө 07.00 цагийн үед “Хүчит шонхор” захыг зорих замын хөдөлгөөн эрс нэмэгдэж, энэ чиглэлийн замыг зохицуулж байна.
Хүмүүсийн нягтрал, бөөгнөрөл үүсч байгаа тул халдвар хамгааллын дүрэм, журмыг баримтлан, аль болох худалдааны төв рүү явахгүй байхыг албаныхан анхааруулж байна.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ