ЗГ: Цар тахлын нөлөө арилахгүй бол одоо олгож буй хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөнө


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт зориулсан ярилцлагынхаа үеэр цар тахлын нөлөө арилахгүй байна гэж үзсэн тохиолдолд одоо олгож буй хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа талаар дурдлаа. Тэрээр хэлэхдээ "Энэ нь мэдээж төсөв дээр эрсдэл үүсгэх учир цар тахлын хүрээ хумигдаж, нөлөө багасаж, эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгааг мэргэжлийн байгууллага, статистикийн судалгааг үндэслэн тодорхойлбол одоо үзүүлж буй хөнгөлөлтөөс татгалзана. Гэхдээ татгалзахдаа үе шаттай зохион байгуулна. Мэдээж энэ нь тухайн үеийн эдийн засгийн үзүүлэлт, тохиолдлын тоо, вакцинжуулалтын хурд, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална" гэлээ. скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ