Ковидоос үүдэн боловсролын салбарт гарч буй хохирол 2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрч болзошгүй


Монголд төдийгүй дэлхий нийтэд цар тахлын хамгийн их хохирлыг боловсролын салбар хүлээж байна. Дэлхийн банктай хамтарч хийсэн судалгаанд цар тахал цаашид үргэлжилж ирэх намар хичээл танхимаар эхлэхгүй бол цаашид 3-5 жилийн хугацаанд Монголын эдийн засагт ирэх шууд ба шууд бус нөлөө 2 тэрбум орчим ам.доллар /5,6 их наяд төгрөг/ буюу улсын төсвийн тал хувьтай тэнцэх хохирол гарна гэж тооцоолжээ.  

Манай улс нэг хичээлийн жилд 165-180 хоног хичээлтэйгээс 2020 онд 40 орчим хувийг цахимаар, 60 хувьд нь танхимаар хичээллэсэн. Харин 2021 онд дээрх 165 гаруй хоногийн дийлэнх 110 хоногт цахимаар буюу теле хэлбэрээр хичээллэлээ. Ковид гарахаас өмнө боловсролын салбарт хоцрогдол аль хэдийнэ үүссэн байсан ба ковидын өмнөх болон дараа үүссэн хоцрогдлыг арилгах реформыг цаг алдалгүй хийх шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, ирэх намар л гүйцчих хоцрогдол биш юм. Тиймээс боловсролын салбарт 2021-2023 онд хийх цогц төлөвлөгөөг гаргасан ба удахгүй Засгийн газрын хуралдаанад танилцуулна. Үүнд нэлээн хэмжээний зардал, санхүүжилт гарах төлөвтэй байна" гэж салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлжээ. скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ