
Хүүхдүүдийг вакцинд хамруулах асуудлыг нухацтай судалж үзээд ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хийхээр судалж эхэлжээ. Энэ хүрээнд Файзер компанитай холбоо тогтоон ажиллаж байгаа ба долоодугаар сарын 1-нээс өмнө хүүхдийн вакциныг татан авахаар төлөвлөж буй.
Цар тахлын эсрэг вакцинжуулалтанд насанд хүрсэн нийт иргэдээ хамруулах ажлын хүрээнд 18 нас хүрсэн хүүхдүүд вакцинд хамрагдаж байгаа. Судалгаагаар манай улсад 17 настай 40 мянга, 16 настай мөн 40 мянга гаруй хүүхэд байна.