Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 9 дүүрэг, тэр дундаа төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, тоглоомын талбайг мананцар үүсгэгч машинаар долдугаар сарын нэгэн хүртэл ариутгахаар төлөвлөжээ.
Гуравдугаар сарын 30-наас хойш эдгээр нийтийн эзэмшлийн талбайг мананцар үүсгэгч машинаар дөрвөн удаа ариутгаад байгаа аж.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр ярихдаа, “1545 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавихад халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн тохиолдол олон байна. Өчигдөр гэхэд 96 зөрчил илэрснээс 80-ыг нь газар дээр нь арилгууллаа” хэмээв.