Манай улсын нийт иргэдийн 86 хувь I тун, 31.1 хувь нь II тунд тус тус хамрагдаад байна


Шадар сайд 21 аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, орон нутгийн иргэдийн вакцинд хамралт, аймаг тус бүрийн онцгой комисст үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэн үүрэг чиглэл өгчээ.

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт иргэдийн 86 хувийг I тунд, 31.1 хувийг II тунд тус тус хамруулаад байна.

Орон нутагт амьдарч байгаа 1.1 сая иргэнээс вакцины 1-р тунд 857.5 мянган иргэн буюу 77 хувь, 2-р тунд 153.7 мянган иргэн буюу 14 хувь хамрагдаад байна.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл мэдээллийн албаскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ