Цасан шуурганы улмаас Дундговь аймагт таван хүн, Архангай аймагт 5 настай хүүхэд амиа алджээ



Өчигдрийн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас улсад онц ноцтой хохирол учирчээ.

Энэ талаар өнөөдөр ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Албаны эх сурвалжийн хэлснээр өчигдрийн цасан болон шороон шуурганы улмаас 10 гаруй аймагт нийт 548 хүн сураггүй алга болжээ. Үүнээс 467 хүнийг эсэн мэнд олсон бол яг одоо 10.00 цагийн байдлаар 81 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн 58 гэр, 120 гаруй хашаа саравч нурсан, 1200 мал шуурга урууджээ. Үүнээс гадна дөрвөн аймагт тог цахилгаангүй болсон байна.

Хамгийн их хүн сураггүй болсон Дундговь аймгийн хувьд 455 хүн сураггүй болсноос 387 хүнийг эсэн мэнд олж, 68 хүнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

Харин Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгий нуур суманд таван настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Дээрх амиа алдсан таван хүнээс дөрвийнх нь цогцсыг ярьсан бол нэгийг нь хэн гэдгийг таниагүй байна 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ