ЭМЯ: Нас баралт зургаа, шинэ тохиолдол 575 бүртгэгдэв


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 575 хүнээс коронавирусийн халдвар илэрч, халдвар авсан хүний тоо 50099 боллоо. Үүнээс 78 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалах 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавирусийн халдварын хүндрэлээс зургаан хүн нас барж, нас барсан хүний тоо 227 болсон байна.

Сүүлийн 24 цагт 865 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 43,586 боллоо. Халдварын улмаас 3,845 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
  • Хөнгөн - 1,899
  • Хүндэвтэр - 1,359
  • Хүнд - 497
  • Маш хүнд - 99 хүн байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ