Сонгинохайрхан-Баянзүрх чиглэлд хөнгөн галт тэрэг явуулж түгжрэлийг 17-22 хувиар бууруулна гэв


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Ойрын хугацаанд буюу 2021-2022 онд багтаан 98 км явган хүний зам, 149 км дугуйн зам тавихаар нийслэлээс төлөвлөгдөж байгаа ажээ. Дунд хугацаанд хотын төвийн төвлөрөлийг сааруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэхээр эхнээс нь уулзалт хийгээд явж байгаа. Мөн автомашины даатгал, хураамжийг бүсчилсан байдлаар тогтоохоор судалж байна. Дагуул хотууд болон Богдхан төмөр замыг байгуулах ажил судалгааны түвшинд байна.

Түүнчлэн багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтүүлэх ажлын хүрээнд LRT буюу хөнгөн галт тэрэгний байгууламж, бүтцийг судалж байгаа. Монгол Улсын хэмжээнд босоо болон хэвтээ тэнхлэгт олон улсын шаардлагад нийцсэн хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх боломж бий. Тодруулбал, газар доогуур 6.9 км, газар дээрээ буюу Сонгинохайрхан-Баянзүрх чиглэлийн хэвтээ тэнхлэгт 10 орчим км-ийн байгууламж барих тооцоог хийнэ.  Босоо тэнхлэгийг Буянт Ухаа-7 буудал чиглэлд явуулахаар тооцсон.

LRT-г нэг чиглэлд зорчих цагаар тооцоход дунджаар 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай. Хөнгөн галт хэргийг нэтрүүлснээр түгжрэлийг 17-22 хувиар бууруулах боломж бий. Зураг төслийн ажлыг эхлүүлэхээр бэлдэж байна" гэв.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ