Гадаад валютын улсын нөөц 4.8 орчим тэрбум ам.долларт хүрчээ


Монголбанкнаас мөнгөний зах зээлийн эхний улирлын тоймыг танилцууллаа. Төв банкнаас гаргасан тоймоор гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт худалдан авалтаар нийт 405.3 тэрбум төгрөг, гадаад валют худалдаж авснаар 1,378.0 тэрбум төгрөг, своп арилжаагаар 83.2 тэрбум төгрөгийг тус тус нийлүүлжээ. 

Эдгээрийн үр дүнд гадаад валютын улсын нөөц энэ оны 3 дугаар сарын байдлаар 4.8 орчим тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь оны эхнээс 240.4 сая доллараар буюу 5.3 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 680.4 сая ам.доллараар буюу 16.6 нэгж хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Засгийн газрын орлого цэвэр дүнгээр 943.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, банкны системээс тус дүнгээр нөөц татагдсан байна. Монголбанкнаас оны эхэн үед "Эрдэнэс" бонд, ипотек, репо арилжаа зэрэг санхүүжилтийг банкуудад олгосон нь нөөцийн өсөлтийн тодорхой хувийг бүрдүүлж байна.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ