"Богдхан" төмөр замын асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна



Яригдаад 10 гаруй жил болж буй “Богдхан” төмөр замын техник эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулах, бэлтгэл ажлыг хангуулахад шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахад бэлэн болжээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Богд хаан төмөр замын хувьд одоогийн байдлаар 175 орчим километрийн асуудал яригдаж байна. Үүнээс
135.8 километр төмөр замыг шинээр, 39 километр төмөр замыг одоо байгааг нь сайжруулах, тахир тойрууг багасгах чиглэлээр техникийн шийдлүүдийг гаргахаар ажиллаж байна. Мандал өртөөнөөс Мааньт өртөө хүртэл 174.8 километр зам барихаар гэдэг байдлаар төлөвлөсөн. Энэ замын хувьд 7.5, 9.1 гэсэн хоёр урт тунельтэй байна. Замын хэвгий, тахир харьцангуй сайжирсан төмөр зам болох гэж байна.Улаанбаатар хотын түгжрэлд сөрөг нөлөө үзүүлж байгаа цөөн тоо хэлье. Дөрвөн хэсэгт төмөр болон авто зам нэг түвшинд огтлолцож байгаа.
  1. Таван шарын уулзвараар хоногт 61,350 автомашин, 57 гал тэрэг өнгөрдөг. Нийтдээ 1,440 минутаас 171 минутыг
  2. Энхтайваны гүүрний зүүн тал хүүхдийн паркийн хойд талын түр гармаар хоногт 15,597 автомашин 45 гал тэрэг өнгөрч байна. 1,400 минутаас 135 минутыг
  3. Дүнжингарав худалдааны төвд хоногт 67,780 автомашин, 45 гал тэрэг өнгөрч, 135 минутыг
  4. Амгалангийн орчимд 26,370 автомашин, 45 гал тэрэг өнгөрч, үүнээс 135 минут буюу 10 хувийг гал тэрэгний хөдөлгөөнд зориулж, автомашины хөдөлгөөнийг хааж байна.
Дундаж хугацааг авч үзвэл тухайн дөрвөн гарамд хоногийн 1,440 минутаас 144 минут буюу 10 хувийг гал тэрэгний хөдөлгөөнд зориулж авто замаа хааж байна. Богд хаан төмөр замыг бариад ашиглалтад оруулсны дараа Улаанбаатар хот болон бусад төвийн хооронд явж байгаа зорчигчийн галт тэрэг, дулааны цахилгаан станцуудын зориулалттай нүүрсний тээвэр голчилж, энэ тээвэр хийгдэнэ. Бусад ачаа Богд хаан төмөр замаар тээвэрлэгдэх боломжтой. Энэ үед бидний тооцоогоор дунджаар 144 минутыг 62 минут болгож багасгах бололцоо байна.

Энэ нь автомашины замыг гал тэрэгний хөдөлгөөнөөс болж хааж байгаа хугацааг 57 хувиар бууруулж болно гэсэн тооцоо гарч байгаа. Авто зам, төмөр зам хоёрыг хоёр өөр түвшинд огтлолцуулах үед энэ минутыг тэг болгож болно. Өөрөөр хэлбэл, Таван шарын уулзвар, хүүхдийн парк, 407, 413 дугаар километр дээр байгаа гарцуудад гүүр  болон нүхэн гарц хийж өгсөн үед галт тэрэгний хөдөлгөөнөөс авто замыг хаах зүйл байхгүй болно. Энэ нь Богд хаан төмөр замыг барих хамгийн эхний ач холбогдол байна” гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ