Э.Тэмүүлэн:Шинээр 130 тохиолдол илэрснээс 9-ийн эх уурхай тодорхойгүй байна


ЭМЯ болон ХӨСҮТ-ээс Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн дотор 18,600 хүнд шинжилгээ хийхэд 130 хүнээс халдвар илэрлээ.

Үүнээс Улаанбаатар хотод 129, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол тус тус илэрлээ. Ингэснээр нийслэл хот бүхэлдээ халдварын эрсдэлтэй бүс боллоо.

Ингээд Монгол Улсад нийт 4340 тохиолдол батлагдсан бол 3131 хүн эдгэрчээ. Халдваруудын 120 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол есөн хүнийх нь эх уурхай тодорхойгүй байна" гэлээ. 


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ