Эрүүл мэндийн сайд С.Энхболдоо та яамандаа тансаг тавилга авч байхаар "сөнөсөн" улсын эмнэлгүүдийнхээ үүд хаалгыг өөд нь татаач


Эрүүл мэндийн сайд С.Энхболдоо та яамандаа тансаг тавилга авахаар тендер зарлуулж байхаар сөнөсөн улсын эмнэлгүүдийнхээ үүд хаалгыг өөд нь татаач.

Эрүүл мэндийн хувьд ч эдийн засгийн хувьд ч нөхцөл байдал амаргүй байхад Эрүүл мэндийн сайд С.Энхболд яамандаа 500 мянган төгрөгөөр тавилга худалдаж авах тендер зарлажээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамныхан компьютер хэрэгслийг 274 саяар, цахилгаан хэрэгслийг 39 саяар, оффиссын тавилгыг нийт 184 саяар худалдан авалт хийнэ гэжээ. Энэ нь нийт 498 сая 700 мянган төгрөг болж байгаа юм байна.

Та тансаг тавилга авч тавихын оронд балгас болоод сөнөчихсөн улсын эмнэлгүүд болон ХӨСҮТ-ийн үүд хаалгыг нь өөд нь татаач. Хэдэн жил ийм "нурсан" байдалтай байлгах гэсэн юм бэ.

Уг нь Засгийн газрын ээлжил хуралдаанаар энэ оныг дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлсэн. Гэвч Засгийн газраас гаргасан энэ дүрэм журам Эрүүл мэндийн сайдад үйлчлэхгүй байгаа бололтой.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ