Уул уурхайн ажилтнаас 5-7 хоног тутам PCR шинжилгээ авах зөвлөмж боловсруулжээ


Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутагт Ковид19 өвчний тохиолдол огцом нэмэгдсэн учраас хөл хорио тогтоох талаар яригдаж буй. Засгийн газар, УОК оос коронавирусын халдварын тархалт эрчимжиж буйн эсрэг авч буй хариу арга хэмжээний хүрээнд эдийн засгийг сааруулах аливаа алхмаас зайлсхийхийг эрмэлзэж байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллаас цар тахлын огцом давалгааг хөл хорио тогтоогоогүй нөхцөлд хэрхэх тухай хувилбарыг боловсруулжээ.

ЭМЯ-наас дээрх нөхцөлд хэрхэн ажиллах талаар зөвлөмжийг салбар бүрээр гаргаснаас тээвэрчдийн эрх ашигтай холбогдох хэсгийг хүргэж байна. Тодруулбал:

Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг объект үүн дотроо старетегийн ач холбогдол бүхий томоохон үйлдвэр, уурхай, цахилгаан станц зэрэг газруудыг ач холбогдлоор нь эрэмбэжүүлэн тогтооно. Үүний дараа тэдгээрт ажилладаг албан хаагчдын дархлаажуулалтыг нэн яаралтай дуусгахыг сануулсан байна. Дархлаажуулалтанд хамрагдсан ажилтан албан хаагчдын биед дархлаа тогтох хүртэлх хугацаанд 5-7 хоног тутам PCR шинжилгээ авч, тандалт хийж ажиллахыг уг зөвлөмжид сануулжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ