Орон нутгийн өмчит уул уурхайн компаниуд шилэн дансны хуулийг мөрдөхгүй байна

2015 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн, төсвийн байгууллага болон төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг нийтэд ил болгон мэдээлэх эрх зүйн орчныг бий болгосон Шилэн дансны тухай хууль юм.

Шилэн дансны нэгдсэн системд 417 төрийн өмчит аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Эдгээрээс 12 нь төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компани байна. Тэдэнд 2015 оноос хууль хэрэгжиж эхэлсэн ч 2018 оныг дуустал хуулиар хүлээсэн үүргээ тун хангалтгүй хэрэгжүүлжээ. 2018 онд “Багануур” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Шилэн дансанд мэдээлэл оруулжээ. Харин 2019 оноос ихэнх компани Шилэн дансыг идэвхтэй хөтөлж эхэлсэн төдийгүй 2020 онд санхүүгийн ил тод байдлын хувьд харьцангуй сайн үр дүнгүүд харуулжээ.

Шилэн дансыг хууль, журмын дагуу хөтөлж, ил тод байдлыг харьцангуй сайн хангаж байгаа компаниуд /”Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Эрдэнэс Тавантолгой”/ байгааг сайшаан тэмдэглэх ёстой. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2020 онд компанийн вэб сайтад “Эрдэнэс Тавантолгой шилэн компани” цэс үүсгэж, үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой өргөн хүрээний мэдээллийг нээлттэй болгосон нь онцлог байна.  Харин шилэн данс хөтөлбөл зохих орон нутгийн өмчит хувьцаат компаниуд болох “Тавантолгой” ХК, “Могойн гол” ХК, “Баянтээг” ХК нь Шилэн дансны цэсэнд бүртгэл нээлгэсэн ч огт хөтлөөгүй нь хууль хэрэгжүүлэхгүй байгааг илтгэж байгаа аж.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ